Путин Хятадад айлчлахаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ойрын хугацаанд БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “ВВС” агентлаг мэдээлэв.
Кремлийн тэргүүний айлчлалд Бээжин ихээхэн ач холбогдол өгч буй гэнэ.
Путин энэ сарын 18-нд зохион байгуулагдсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, улмаас дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр ажиллахаар болсон юм.
Ерөнхийлөгч Путины айлчлал хэзээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй уг асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны мэдээлэл хийх гэнэ.
БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт зохион байгуулагдана. Уг уулзалтын үеэр Путин тус улсад айчилж, БНХАУ-ыг бүх насаараа удирдахаар болсон Си Зиньпинтэй уулзаж магадгүй талаар орон нутгийн хэвлэлийнхэн дамжуулав.
Гэхдээ энэхүү уулзалтаас өмнө Путин Бээжинд айлчлах өндөр магадлалтай байна. Удирдагчид сүүлд Вьетнамд болсон Ази Номхон далайн хамтын ажиллагааны үеэр уулзсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ