Худал мэдээлэл тараавал 10 жил ХОРИГДОНО
2018-03-28

Малайзын эрх баригчид худал мэдээ мэдээлэлтэй тэмцэхийн тулд хатуу хориг арга хэмжээ авахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хэрвээ худал мэдээлэл тараасан нь шүүхээр тогтоогдвол 10 жилийн хорих ялаар шийтгүүлэхээс гадна 128 мянган ам.долларын торгууль ноогдуулах шийдвэр гаргажээ.

 

Цахим ертөнцөд худал мэдээлэл түймэр мэт тархдаг бөгөөд уг дуулианы улмаас олны танил эрхмүүд, уран бүтээлчид ихээхэн хохирол амсдаг юм. 

 

Гэхдээ иргэд уг хоригийг эрх баригчид өөрсддөө зориулан баталсан хэмээн хардаж буй.

 

Учир нь 2016 оноос Ерөнхий сайд Нажиб Разакийг Саудын Арабын хааны гэр бүлээс их хэмжээний мөнгө авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан гэх мэдээ мэдээллүүд цахим ертөнцөд цацагдсан билээ.

 

Эх сурвалжгүй, нотолгоогүй мэдээллүүд Ерөнхий сайдын нэр хүндийг унагаасан юм. Тэрбээр өөрийн нэр холбогдсон уг дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ олонтоо илэрхийлсэн ч нэр хүнд болон албан тушаал нь ганхсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
aluurchin
2018-03-28