Францад гурван настайдаа СУРАГЧ болно

img

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны явуулж буй боловсролын  шинэчлэлийн хүрээнд тус улсын хүүхдүүд гурван настайгаасаа эхлэн сургуульд элсэн суралцах боломжтой болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

“Зургаа бус гурван настайдаа боловсрол эзэмших нь олон давуу талтай” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн байна.

 

Гэхдээ сүүлийн үед францчууд хүүхдүүдээ гурван нас хүрэхэд нь сургуульд оруулах болсон учир Ерөнхийлөгчийн дээрх өөрчлөлт цөөхөн хүүхдэд хамаарагдах гэнэ. Сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 2.4 хувь нь зургаан настайгаа сургуульд элсч, сурагч болдог хэмээн саяхан явуулсан Засгийн газрын судалгаанаас тодхон харагдах юм.

 

Мөн уг судалгаанаас харахад Францын алслагдсан дүүрэг, хот, мужийн орчин суугчид болон амьжиргааны түвшин доогуур иргэд хүүхдээ зургаан наснаас нь өмнө сургуульд оруулах боломжгүй болохыг тогтоожээ.

 

Ерөнхийлөгч “Би боловсролын шинэчлэлээрээ тэгш бус байдлыг арилгах зорилготой” гэсэн байна. Ирэх 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлэн тус улсын гурван настанууд сурагч болох боломжтой болжээ.

 

Европын орнуудын сургуульд элсэх хүүхдүүдийн насыг сонирхуулж байна. Хойд Ирландад дөрвөн настайдаа сурагч болох боломжтой бол Кипр, Их Британи, Уэлс Мальта, Шотландын хүүхдүүд таван настайдаа сургуульд элсдэг байна.

 

Харин Австри, Белги, Хорват, Чех, Дани, Герман, Грек, Унгар, Исланд, Бүгд Найрамдах Ирланд улс, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Румын, Словак, Испани, Швейцарь, Туркт зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлдэг аж.

 

Болгар, Эстон, Финланд, Латив, Литви, Польш, Серби, Шведийн хүүхдүүд долоон настайдаа бага ангид ордог байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Манайх бол аль хэдийнэ оруулчихсан юм байна. Одоо цэцэрлэгээ сургууль гэж нэрлээд л болоо
2018-03-28