Ким Чен Уны нууц айлчлалын гэрэл зургууд ил боллоо

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун 2011 онд төрийн эрхийг авсанаасаа хойш гадаадын аль нэг улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй билээ. Тэрбээр гэргий болон Пхеньяны нөлөө бүхий эрхмүүдийн хамтаар энэ сарын 27-28 өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм.
Айлчлал эхлэлээсээ төгсгөл хүртэл нууцын зэрэглэлд болж өнгөрсөн бөгөөд Ким Чен Ун, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно. Бид цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг залуу удирдагчийн айчлалын үеийн гэрэл зургуудыг нийтэлсэн байна.
Сонирхуулахад Ким Чен Уны эцэг Хойд Солонгосын хоёр дахь удирдагч Ким Чен Ир өнгөрсөн 2001 онд Бээжинд айлчилж, 2002 онд Москва хотноо айлчилж байсан түүхтэй. Ким Чен Ун аавынхаа адилаар ОХУ-д айлчилж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд би бичих болжээ.Мөн түүний дүү Ким Ё Чен өнгөрсөн сард Өмнөд Солонгост айлчилсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ