Газын зурвасаас болж, Турк болон Израйлийн харилцаа МУУДАВ

Израйлийн армийн цэргүүд энэ амралтын өдөр Палестаны Газын зурваст гэнэтийн цэргийн ажиллагаа явуулсан билээ. Уг үйл явдлын улмаас 17 хүн харамсалтайгаар амиа алдаж, 1400 орчим хүн бэртжээ.
Хэсэг хугацаанд амар тайван байсан Газын зурвас ийнхүү дахин олон улсын анхаарлыг татаж эхэллээ.
Палестаны босогчид Израйлийн эрх баригчдыг эсэргүүцэн тэмцэл хийх үеэр ийнхүү тус улсын цэргүүд гал нээсэн аж.
Газын зурваст дахин цус урссантай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дургүйцлээ илэрхийлэн, Израйлийн удирдлагуудыг буруутгаужээ.
Ерөнхийлөгч Эрдоган эрх баригч намын их хурлын үеэр үг хэлэх үедээ Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг “террорист этгээд” хэмээн мэдэгдсэн байна.
Уг мэдэгдлийн дараахан Биньямин Нетаньяху твиттер хуудастаа “Туркийн армийнхан Сирид цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр курдуудыг хөнөөж байгаа” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ