Орос дипломатчдыг хөөснийхөө хариуг Британи амслаа

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар өнгөрсөн сарын эхээр Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.
Тагнуулчийн охин өнгөрсөн долоо хоногт “ухаан орсон” бөгөөд “Тун удахгүй хэргийн талаар ярих болно” хэмээн энэ амралтын өдөр Британийн Тагнуулын байгууллага мэдэгджээ. Тэднийг дайны үеийн зориулалттай “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг Британийн Эрүүл мэндийн яам тогтоогоод буй бөгөөд эрх баригчид уг хэргийн ард “ОХУ бий” гэсэн юм. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Британи дахь ОХУ-ын 23 дипломатчийг эх орноосоо “хөөсөн” билээ.
Британиас гадна АНУ тэргүүтэй дэлхийн 23 орон ОХУ-ын 152 дипломатчийг “хөөжээ”.
Британийн эрх баригчдыг ямар ч нотолгоогүй мэдээлэл олон улсад тархааж, улмаар өөрсдийн зохиосон үлгэртээ итгэсэн хэмээн ОХУ үзэж, хариу арга хэмжээ авсан байна.
Москва дахь Британийн дипломат төлөөлөгчийн газрын 50 ажилтныг нэн даруй газар нутгийг нь орхин гарахыг шаардсан талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн талаар “www.smh.com.au” сайт уламжлав.
Мөн ОХУ-ын дипломатчдыг “хөөсөн” орнуудын эсрэг хатуу хориг авахаа Мария Захарова мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.
ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн онд олон улсын ажиглагчдын өмнө бүх химийн зэвсгээ устгасан юм. Харин Британийн тал уг мэдээллийг эрс үгүйсгэж, “тагнуулчийг ОХУ санаатайгаар химийн зэвсгээр хордуулсан” хэмээн мэдэгдсээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ