Нелсон Манделагийн эхнэр таалал төгсчээ

Өмнөд Африкийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Нелсон Манделагийн анхны гэргий Винни Мадикизела Манделаөчигдөр 81 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Нелсон Манделагийн гэр бүл баталжээ.
Виннигийн олон мянган дэмжигчид Совета хот дахь түүний гэрт ирж, эмгэнэл илэрхийлсэн байна.
Тэрээр нөхрөө 27 жилийн турш шоронд байх хугацаанд олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, олон ч кампанит ажлыг удирдсан тэмцэгч нэгэн юм.
Мандела анхны эхнэрээсээ 1996 онд салсан юм. Тэд 38 жил ханилсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ