Хуриманд ирсэн зочид хоолондоо хорджээ

img

Киргизийн нийслэл Бишкек хотноо үйл ажиллагаагаа явуулах нэгэн зоогийн газрын хоолонд хордсон хүмүүсийн тоо 170-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 

Уг зоогийн газрын үйл ажиллагааг зогсоож, улмаар мэргэжлийн хяналтынхан шалгаж байна.

 

Тус зоогийн газар хуримын ёслол зохион байгуулж байсан бөгөөд уг ёслолд ирсэн зочид ийнхүү хоолондоо хэмээн “www.akipress.com” сайн уламжлав.

 

 “Ала-Тоо” гэдэг зоогийн газарт болсон хуримын ёслолын дараа хүмүүс бөөлжих, суулгах зэрэг ижилхэн шинж тэмдэг илэрсэн бөгөөд улмаас Халдвартын эмнэлэгт ханджээ.

 

Тэднээс авсан шинжилгээгээр хоолонд хордсон болохыг тогтоосон гэнэ. Эмнэлэгт хэвтээр буй 97 хүний 22 нь бага насны хүүхдүүд аж.

 

Тахиан махан салат болон хоолноос иргэд хордсон гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ