Трамп, Абег Цагаан ордондоо урьжээ
2018-04-04

Японы Ерөнхий сайд Шинзо Абе энэ сарын 17, 18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авах гэнэ.

 

“Абегийн айлчлалд Трамп ихээхэн ач холбогдол өгч буй” талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Удирдагчид хоёр улсын худалдааны талаар ярилцахаас гадна Хойд Солонгосын асуудлаар саналаа солилцох гэнэ.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх тавдугаар сард Трамптай уулзахаар тохиролцсон. Харин Абетэй ирэх зургаадугаар сард уулзахаар төлөвлөж байгаа талаар хоёр улсын Гадаад хэргийн яам мэдээлсэн билээ.

 

ТРАМП-КИМ нарын уулзалт болох газар тодорхойгүй байгаа бөгөөд дэлхийн орон энэхүү түүхэн уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар нууцхан өрсөлдөж буй юм.

 

Саяхан Ким Чен Ун БНХАУ-д айлчилсан учир дээрх уулзалт Бээжинд болох магадлал өндөр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин