Эмбер Хёрд Сириэс ирсэн дүрвэгсэдтэй уулзжээ
2018-04-04

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн экс эхнэр Эмбер Хёрд саяхан Хүүхдийн сангийн илчийн хувиар Йордан дахь “Заатари” гэх дүрвэгсдийн хуаранд зочилсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин бүсгүй энэ талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд уламжилсан байна.

 

Уг дүрвэгсдийн хуаранд террористуудын дайралтаас болж, аргагүй эрхэнд эх орноосоо дүрвэсэн 1000 гаруй сиричүүд амьдардаг аж.

 

Тэд НҮБ болон олон улсын байгууллагаас илгээдэг хүмүүнлэгийн тусламжаар өдөр, хоногоо өнгөрөөдөг гэнэ.

 

Эмбер Хёрд  “Би тэднээс хэрхэн хүчтэй амьдрахыг сурлаа. Өнөөдөр тэдэнд хэцүү байгаа ч гэлээ тэд бууж өгөхийг хүсэхгүй буйгаа надад хэлсэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин