ОХУ: Британи биднийг ялгаварлан гадуурхаж байна

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар өнгөрсөн сарын эхээр Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.
Тэднийг “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан боловч уг бодисыг үйлдвэрлэсэн улс өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уг хэргийн ард “ОХУ бий” хэмээгээд, 23 дипломатчдыг нь хөөсөн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлж, дипломатчдыг нь хөөсөн орнуудын эрх баригчдад сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.
АНУ, Британи, Канад тэргүүтэй 27 орон Оросын дипломатчдыг хөөсөн юм. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензиа өчигдөр “Британийн гол зорилго ОХУ-ын ялгаварлан гадуурхах” хэмээн хатуухан мэдэгдлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Британийн эрх баригчид хуурамч түүх зохиож байна. Тэд зүгээр л галаар тоглож байна” гэж хэлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа НҮБ-д Британийн төлөөлөгч Карен Пийрс “Бидний үйлдэл шалтгаантай” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ