Вьетнамын шүүх төрийн эсрэг ажилласан хуульчдыг яллажээ

img

Вьетнамын зургаан идэвхтнийг коммунист Засгийн газрыг “Сүйрүүлэхийг оролдсон” хэмээн буруутгаж, шүүхээс хорих ялаар шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хуульч 48 настай Нгеен Ван Дайд 15 жилийн хорих ялаар шийтгэсэн бол бусад яллагдагч нарт 7-12 жилийн ял оноожээ.

 

Ханой хотноо шүүхэд болсон шүүхийн үеэр тэдний дэмжигчид жагсаал зохион байгуулж, үймээн дэгдээсэн аж.

 

Хүний эрхийн байгууллагууд шүүхийн шийдвэрийг мөн эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгджээ.

 

Ял сонссон дээрх зургаан идэвхтэн “Ардчиллын төлөө ахан дүүс” хөдөлгөөний гишүүд бөгөөд өнгөрсөн 2015 оны аравдугаар сард төрийн эсрэг кампанит ажил зохион байгуулсан хэмээн баривчилсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kub:
Mergejleeree ajillasan gej yallaagui bololtoi
2018-04-06