Сүмогийн холбоо эмэгтэйчүүдээс УУЧЛАЛТ гуйлаа

img

Японы Майзүрү хотын дарга Рёозо Татами сүмогийн дэвжээн дээр үг хэлж байхдаа гэнэт ухаан алдаж унасан билээ.

 

 

Энэ үеэр дэвжээтэй ойр сууж байсан таван эмэгтэй хотын даргад туслахаар дэвжээн дээр гарсан аж. Уг үйл явдлыг харсан дэвжээний шүүгч нар эмэгтэйчүүдийг нэн даруй буухыг шаардсан байна.

 

Учир нь сүмогийн дэвжээ дээр эмэгтэй хүн гарахыг хатуу хориглодог бөгөөд олон жилийн турш уг хуулийг Сүмогийн холбоо даган биелүүлж буй юм.

 

Хотын дарга ухаан алдаж унах үеийн дүрс бичлэг болон гэрэл зураг нийгмийн сүлжээгээр тарсаны дараа иргэд Сүмогийн холбоог эмэгтэйчүүдтэй хэтэрхий бүдүүлэг харьцсан хэмээн буруутгажээ.

 

 

Иргэдийн дургүйцэлтэй холбогдуулан өчигдөр Японы Сүмогийн холбооны тэргүүн, их аварга Нобүёоши Хокүтоүми эмэгтэйчүүдээс уучлалт гуйсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Хүний амь настай холбоотой асуудал үүссэн үед бид зохисгүй аашилсан байна. Хүний амийг аврах ариун үйлсэд оролцсон бүсгүйчүүдэд талархлаа илэрхийлье” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yaponchuud iim l humuus dee.
2018-04-08
Өө муу самуурайнууд их юмнаасаа шижиглэвээ, эх хүнээс төрөөгүй тэнгэрээс бууж ирсэн гаж донтонгууд уу. Цус нь ойртсон гажаас гаж хүмүүс шүүдээ самуурайчууд. Санаа муутай юм болоххорроо дандаа байгаль эх хариугаа авдаг
2018-04-06
Tenegteh yumaa, ed nar odoo emegtei hunees turuugui yum bh da.
2018-04-06