Тагнуулчийг хордуулсан хэргийг “Кремлийн ашигтай тэнэглэл” гэв

img

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар өнгөрсөн сарын эхээр Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон юм.
 

 

 

Тэд ухаан ороод буй бөгөөд биеийн байдал нь сайжирч буй талаар албаныхан өгүүлэв.

 

Тагнуулч эрийг охиных нь хамт “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан хэмээж байгаа ч уг бодисыг аль улс эзэмшиж байгааг тогтоогоогүй байна.

 

Британийн эрх баригчид энэхүү хэргийн ард “ОХУ бий” хэмээгээд тус улсын 23 дипломатчдыг эх нутгаасаа хөөсөн юм.

 

Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон тагнуулчийг хордуулсан хэргийг “Оросыг буруутгах” гэх нэршлээс татгалзаж “Кремлийн ашигтай тэнэглэл” хэмээжээ.

 

ОХУ-ын эрх баригчид “Тагнуулчийг хордуулсан хэргийг бид үйлдээгүй. Их Британи биднийг ганцаардуулахыг оролдож байна” хэмээн мэдэгдсэн юм.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Английг л бөмбөгдөөд хаячихад бусдынх нь чих илт зөөлрөнө
2018-04-10
a ha oros hoid solongostoi irantai siri tei huzaatai naiz olon baigaa ym bishuu
2018-04-09