Дутерте, Си Зиньпинд ХАЙР зарлав

БНХАУ-ын Хайнань арлын Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн чуулга уулзалт өнгөрсөн ням гаригт эхэлсэн билээ.
Бээжингийн эрх баригчид 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үедээ Боао чуулганыг санаачилжээ. Уг чуулга уулзалтыг “Азийн Давос” гэгддэг. Дөрвөн өдөр үргэлжиж, улмаар маргааш хөшгөө хаах уг чуулга уулзалтад дэлхийн олон орны төрийн тэргүүн нар Боао хотноо чуулаад байна.
Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцохоос гадна төрийн айлчлал хийж буй юм.
Тэрбээр өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах үедээ “Бидэнд Хятад улс хэрэгтэй. Бидэнд Хятад болон Си даргын хайр хэрэгтэй. Си дарга агуу удирдагч. Филиппин, Хятадтай харилцаагаа сайжруулах туйлын сонирхолтой байгаа” хэмээн хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ