Роханжи иргэдийг хөнөөсөн Мьянмарын цэргүүдэд ял оноолоо

img

Мьянмарын армийн долоон цэргийг шашны цөөнх гэгддэг Роханжи иргэдийг хөнөөсөн хэмээн шүүхээс буруутгаж, ялласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Шүүхээс цэргүүдэд тус бүр нь арван жилийн хорих ялаар шийтгэжээ.  Тус улсын анх удаагаа роханжичуудыг хөнөөсөн цэргийн албан хаагчдыг хуулийн дагуу шийтгэж буй юм.

 

Эрх баригчид өнгөрсөн оны наймдугаар сард Роханжи үндэстний амьдардаг Ражин гэнэтийн цэргийн ажиллагаа явуулжээ. Уг цэргийн ажиллагааны үеэр арван роханжи иргэн цэргүүдийн гарт амиа алдсан юм. Мөн энэхүү цэргийн ажиллагааны улмаас хагас сая роханжи дүрвээд байна.

 

“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид цэргүүдийн гарт амиа алдсан роханжи иргэдийн талаар анхлан нийтэд түгээсэн юм.

 

 

НҮБ, “Угсаатны цэвэрлэгээ явуулсан” хэмээн Мьянмарын эрх баригчдыг буруутгаж, нэмэлт хориг тавьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2008 оны СБталбай дээр 5-н хүн буудсан цагдаад манайх хариуцлага тоочсон уу?Хэрэг хуучирдаггүй гэдэг.Хэцүүч юм даа.
2018-04-12