“Россия 1” телевизийн сэтгүүлчид Сирид шархаджээ

img

ОХУ-ын гурван сэтгүүлч Сирид сурвалжлага бэлдэж байхдаа халдлагад өртсөн талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба өчигдөр мэдэгдлээ.

 

 

Сэтгүүлчдийн зорчиж явсан автобус руу зэвсэгтэй этгээдүүд дайрч, улмаар гал нээсэн байна.

 

Оросын “Россия 1” телевизийн сэтгүүлчид шархадсан гэнэ.

 

Сэтгүүлчид Сирийн Гута мужид байхдаа ийнхүү халдлага өртжээ. Тэдний биеийн байдал тааруухан байгаа бөгөөд орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Гута дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааны хугацаа удахгүй дуусгавар юм.  Тус мужид өрнөж буй үйл явдлаас болж 153 мянган хүн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ