Өмнөд Солонгост ажилгүйдэл нэмэгджээ
2018-04-18

Өмнөд Солонгос улсад зургаан сараас дээш буюу урт хугацааны турш ажил эрхлээгүй иргэдийн тоо 150 мянгаас давсан нь сүүлийн 18 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн болохыг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

 

 

Тус улсад нийт 1.181 сая иргэн гурван сарын хугацаанд огт ажил эрхлээгүй байна.

 

Өнгөрсөн 2017 оны эхний улиралтай харьцуулахад 18.8 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. 2000 онд ажилгүй иргэдийн тоо 159 мянгад хүрсэн нь ажилгүйдлийн хамгийн өндөр түвшин гэнэ.

 

Нэг жилийн хугацаанд ажилгүй байсан иргэдийн тоо 19 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны 1-3 сартай харьцуулахад 51.2 хувиар өсчээ. Энэ нь 2001 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.

 

Энэ онд нийт 523 400 иргэн ажил хайж буй бөгөөд өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн 1.3 хувиар өсчээ.

 

Үндэсний статистикийн газар өнгөрсөн сард “Нийт 1.257 сая иргэн ажилгүй байна” гэх судалгааг гаргажээ. Ажилгүй иргэдийн тоо сүүлийн гурван жилийн дотор нэг саяд хүрээд байна. Ажилгүй иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сард 1.02 сая, хоёрдугаар сард 1.265 саяд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Galzuu:
Ene yostoi galzuu hunii udriin temdeglel shig yum bna.
2018-04-19