Шинзо Абе: Хойд Солонгос улсад АНУ дарамт үзүүлэх хэрэгтэй

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эх оронд нь төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй хамтран хэвлэлийн хурал хийлээ.

 

 

Цагаан ордны тэргүүн  уг хэвлэлийн хурлын үеэр ирэх зургаадугаар сард товлогдоод буй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай хийх уулзалтынхаа талаар хэвлэлийнхэнд сонирхуулсан байна.

 

Трамп “Бид уулзсан ч Ким Чен Ун олигтой зүйл ярихгүй байвал энэ уулзалт амжилтгүй болно. Уулзалт болох нь тодорхой. Гэхдээ бид нэг нэгэндээ буулт хийж, олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцах нь хамгийн зөв” хэмээн хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараахан Ерөнхий сайд Абе “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах хэрэгтэй. Энэ асуудал дээр АНУ, Хойд Солонгос улсад ихээхэн дарамт учруулах хэрэгтэй” гэсэн байна.

 

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын дарга Майк Помпео саяхан Хойд Солонгос улсад нууцаар айлчилж, Ким Чен Унтай уулзсан юм. Уг уулзалт “Амжилттай” болсон гэдгийг Трамп мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ