Алуурчин хүүхэд асрагчийг бүх насаар нь хорино

img

АНУ-ын Нью Йорк хотын Манхэттен дүүргийн баруун хэсэгт байрлах нэгэн орон сууцанд өнгөрсөн 2012 оны аравдугаар сард бага насны хоёр  хүүхдийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байжээ.

 

 

Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан хүүхэд асрагч Юселун Ортега гэх 55 настай эмэгтэйг баривчлан хорьсон юм. Түүнийг 6 настай Лусиа Крим, 2 настай Лос Кримийг хөнөөсөн хэмээн буруутгасан билээ.

 

Хүүхдүүдийн цогцсыг угаалгын өрөөнөөс нь олсон бөгөөд тэдний хоолойг хутгаар хэрчсэн байжээ. Хүүхэд асрагчийн шүүх хурал Манхэттен дүүргийн шүүхэд зохион байгуулагдаж байна. Прокурорууд түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөж буй юм.

 

Шүүх хуралд хүүхдүүдийн эцэг Кевин Крим оролцсон бол ээж Марина Крим оролцоогүй аж.

 

Ноён Крим “Яагаад гэмгүй хүүхдүүдийг минь хөнөөсөн болохыг мэдмээр байна. Зүгээр л энэ үнэнийг мэдмээр байна. Манай гэр бүл аз жаргалтай амьдарч болох байсан” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nowshiin tsaraitai awgai we. huur chini
2018-04-19