Кастрогийн эрин үеийн ТӨГСГӨЛ

img

Хагас зуун жил үргэлжилсэн Кастрогийн эрин үе төгсчээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ах, дүү Кастро нар

 

Кубын Ерөнхийлөгч 86 настай Рауль Кастро өнөөдөр албан тушаалаа огцрох билээ. Уг үйл явдал гэнэтийн байгаагүй бөгөөд сарын өмнө тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж буйгаа төв телевизээр дамжуулан ард түмэндээ мэдэгдсэн юм.

 

Түүний амласан хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 2008 оноос хойш Кубын Ерөнхийлөгчөөр ажилласан дүү Кастро “Миний шийдвэр зөв гэдэгт итгэлтэй байна. Олон хүн миний бодлыг өөрчлөхийг оролдсон. Энэ шийдвэр Кубыг илүү сайхан замаар алхуулна гэдэг итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

 

Раул Кастрогийн ах Фидель Кастро 1959 оны Кубын Хувьсгалаас хойш тус улсыг удирдсан бөгөөд тэрээр 2006 оны долоодугаар сард мэс засалд орохоосоо өмнө төрсөн дүүдээ өөрийн эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм. Кубын ЭЦЭГ гэгддэг Кастро өнгөрсөн 2016 онд 90 насандаа таалал төгсчээ.

 

Ах, дүү Кастро нар Куба улсыг 60 гаруй жилийн турш удирдсан. Ийнхүү өнөөдрөөс албан ёсоор Кастрогийн эрин үе ТӨГСЛӨӨ. Рауль Кастрогийн халааг Дэд ерөнхийлөгч Мигель Диаз-Канел авах нь тодорхой болжээ.

 

2013 оноос л хэвлэлийнхэн түүнийг Рауль Кастрогийн халааг авна” хэмээн бичиж байв. Учир нь Мигель Диаз-Канел бол Рауль Кастрогийн баруун гараас гадна гол итгэлт түнш юм.

 

Гэхдээ түүнийг Ерөнхийлөгч болох эсэхийг Кубын Үндэсний Ассемблей эцэслэн шийдвэрлэнэ. Кубачууд сарын өмнө Үндэсний Ассемблейн 605 гишүүнийг шинээр сонгосон билээ. Мигель Диаз-Канел Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч нас өндөр гарсан Рауль Кастро ирэх 2021 онд болох Коммунист намын их хурлыг хүртэл намаа ТЭРГҮҮЛЭХ юм.

 

Рауль Кастро болон Кубын Дэд Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелын хамтаар 

 

Куба улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нүүр тулж, ядуурал болон ажилгүйдэл газар аваад байна.

 

Кубыг хямдхан газрын тос нийлүүлдэг Венеусэль улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь кубачуудад ихээхэн дарамт учруулж буй юм. Кубын шинэ тэргүүн суларсан эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг түвшинг дээшлүүлэх томоохон СОРИЛТТОЙ нүүр туллаа.

 

Мигель Диаз-Канелын хувьд дэлхийн хамгийн ХААЛТТАЙ эх орноо НЭЭЛТТЭЙ болгохын тулд ихээхэн хүндхэн алхмуудтай учрах нь тодорхой.

 

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар өнгөрсөн 1961 оны дөрөвдүгээр сарын 17-нд Кубын удирдагч Фидель Кастрог төрөөс зайлуулах нууц ажиллагаа явуулсан ч бүтэлгүйтсэн түүхтэй. Вашингтон уг нууц ажиллагаагаа “Bay of Pigs” буюу “Гахайн булан” нэрийдэж байжээ.

 

Америкчуудын дээрх төлөвлөгөө бүтэлгүйтсний 57 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд кубачууд Кастрогийн эрин үе төгсөхийг харж, шинэ тэргүүнээ угтан авахаар зэхэж байна. Энэхүү үйл явдлаас хойш хоёр улс таарамжгүй харилцаатай болсон бөгөөд Куба АНУ-аас илүүтэй ОХУ-тай нөхөрлөх болжээ.

 

Хагас зуун жил ХҮЙТЭН харилцаатай байсан ч 2016 оноос хоёр улсын аажим аажмаар ДОТНОСЧ эхэлсэн юм.

 

Рауль Кастро болон АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама нар шинэ он солихтой зэрэгцэн ойролцоогоор 45 минут утсаар нь ярилцсан нь СОДОН үйл явдал болсон аж. Уг дуудлагын дараахан хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээж, харилцан хилээ нээжээ.  АНУ-КУБА улсын харилцаа Фидель Кастрогийн үед ХҮНДЭРЧ, Рауль Кастрогийн үед САЙЖИРСАН бол Мигель Диаз-Канелын үед хэрхэх нь НУУЦ байна. Тэрбээр өмнө нь “АНУ-тай харилцаагаа сайжруулах нь Кубын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээн мэдэгдсэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мн:
Америктай маш нухацтай харьцахгүй бол улс орныг самраад хаяхад бэлэн улс шүү. Дотоодын дайснуудыг мөнгөөр хөлсөлж дайн самуун дэгдсэн орон болгох магадлал өндөр
2018-04-20
BICHIG USGEE SURAACHEE , BAYNGA ALDAA KHIINE , MALGEJI
2018-04-19
Nul aldaa Delgertsetseg gegch gichii ehleed bichig useg surchih
2018-04-19
зочин:
Вива команданте Кастро.
2018-04-19