
2012 оны нэгдүгээр сарын 19-өөс 26-ны 7 хоногийг Хямралын эсрэг Хямдрал зарлах 7 хоног болгож зарлахыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уриалж байгаа юм байна.
Дотоод зах зээлийн тогтвортой байдлыг хангах, төрийн байгууллагуудын буруутай, цаг алдсан, уялдаа холбоогүй, хөшингө үйл ажиллагаанаас үүдэн дотоод зах зээл дээр үймэрсэн эрэлт үүсгэсэн байдлыг хэрэглэгч олон түмэнд зөв ойлгуулах, уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэх гэж буй ард түмнийхээ амьжиргаанд бага ч атугаа тус нэмэр, буян болох зорилгоор Монголын нийт компани, бизнес эрхлэгчдэд хандан уриалж байгаа аж.
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан энэ үйл ажиллагаа нь юм л бол төрийг хаацайлж зах зээлийг буруутгадаг хүмүүст сургамж, зөв ойлголт өгөх, дотоод зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг зөв гольдролд нь оруулахад тодорхой хувь нэмэр болно хэмээн үзэж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ