
2011 онд Монгол улсын иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас 252,0 мянган төгрөгийг сар бүр 21000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол улсын Засгийн газраас “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 347 дугаар тогтоолоор “Монгол улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” шинэчлэн баталсан.
Аймаг, дүүргийн ХХҮХ-үүдэд батлагдсан төсвийн дагуу хуваарилалт хийж, сар бүрийн эхний долоо хоногт санхүүжилт хийгдэж байна.2011 онд нийт 746,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 733,1 тэрбум төгрөгийн зарцуулалт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ