Исламын улсын “ТОП-5” толгойлогчийг АМЬДААР НЬ БАРИВЧИЛЖЭЭ
2018-05-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодыг заналхийлж, олон мянган хүний аминд хүрсэн Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн таван толгойлогчийг амьдаар нь баривчилсан талаараа мэдэгдсэн байна.

 

 

Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа “Исламын улс бүлэглэлийн хамгийн аюултай таван толгойлогчийг баривчилсан” гэж жиргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.  Тэрбээр уг жиргээг өчигдөр 10.33 цагийн орчимд твиттер сүлжээнд нийтэлжээ.

 

Гэхдээ уг мэдээллээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг Цагаан ордон болон Пентагон өгөөгүй байна.

 

Баригдаад буй дээрх таван толгойлогчийн дунд “Исламын улсын тэргүүн Бакар аль-Багдади байхгүй” гэдгийг гэрчүүд уламжлав.

 

Иракт үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүд тус улсын армийнхантай тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд тэднийг амьдаар нь олзолсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
baagii:
Irakiin asuudal ANU d ymt hamaatai um we
2018-05-12
Islamiin deepemchdiig bapicand ectoi bayap xvpgie
2018-05-12
Amerikchuud oorsdiin sanhuujuulsen naiz naraa ustgan moroo ballah gj bna.
2018-05-11
zochin:
zuv shvv
2018-05-11