Туул гол дээр шинээр гүүр барина

img

МСС-ийн зүгээс хоттой хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээрийн менежмент, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл мэнд, автозам, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлүүдээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллах юм. Тухайлбал, автозамын төслийн хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл 3,4 км автозам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Налайх хүртэлх 20,9 км зам болон Туул гол дээр шинээр гүүр барих юм байна. Харин эдгээр ажилд шаардлагатай  хайгуул, инженер геологи, гиодрологийн судалгаа, геодезийн хэмжилтийн ажлууд, нарийвчилсан зураг төсөл болон хүрээлэн буй орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулахад шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрөл, газар эзэмшил, нүүлгэн шилжүүлэлт хийх  зэргийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд хотын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ