Д.Тэрбишдагва: "Оюутолгой" татвараа төлөх ёстой

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг ахлагч Д.Тэрбишдагва:
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сарын 14-нээс зургадугаар сарын 24 хүртэл ажиллалаа. Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй, таван дэд ажлын хэсгийг байгуулж, таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлууллаа. Иргэдийн санал дүгнэлт тулгуурлан шалгалт хийж байгаа. Шалгалт хараахан дуусаагүй байна. Засгийн газар шалгалт хийж дууссан. Шалгалтын материал хараахан ирээгүй байна. Гурван сарын хугацаанд энэ том ажлыг хийхэд амаргүй байлаа. Ажлын хэсгийн байнгын хороогоор ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгаж өгөх хүсэлт тавина. Шаардлагатай бол Оюутолгойн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх санал гаргана гэлээ. Тэд мэдээлэл хийснхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Татварын акц дээр маргаан үүсээд байгаа. Энэ талаар?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Татвар зөрчилтэй гарч байгаа юм билээ. 150 сая ам.долларын асуудал одоогоор яригдаж байгаа. Гэхдээ үүн дээр нэмэгдэх юм билээ. "Оюутолгой" татвараа төлөх ёстой.
-Та газар дээр нь ажилласан гэлээ. Ханбогд сум дээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийгдэж үү?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Сүүлийн 10 гаруй жил нүүдлийн шувуу шиг байдалтай явж байна. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн ч үндсэн болон гэрээт ажилтнууд нь тодорхойгүй. Ажилчдын цалингийн хувьд нууцлалын зэрэгтэй байдаг учир мөн нээлттэй биш. 10 жил болж байхад монгол ажилчид гэрт амьдардаг байсан. Тэр гэртээ одоо ч амьдарч байгаа. Энэ байдлыг боль гэдэг шаардлагыг бид тавьсан. “Ажилчдынхаа
нийгмийн асуудалд анхаарч, барилга барьж байгаа” гэсэн тайлбарыг бидэнд хийсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Өмнийн говийн зөвлөл гэж зөвлөл байна. Гэтэл тэр зөвлөл нь нутаг орныхоо ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллаагүй. Энэ асуудлаар дүгнэлт хийж байгаа.
-Татварын хөнгөлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-2006-2016 он хүртэл судалгаа хийхэд Цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200 гаруй хууль өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах төслийг долдугаар сарын 16-нд баталсан байдаг. Томоохон орд газруудын татвар 20 хувь байдгийг таван хувь болгодгийг болиулна гэсэн санал орж байна лээ. Бид саналаа тодорхой илэрхийлж байгаа.
-Эрчим хүчийг хаана барихаар ярьж байна вэ?
-Бид цахилгаан станц барих асуудлыг хамгийн түрүүн тавьсан. Оюутолгойн шинэ удирдлага “Эрчим хүч барихад бэлэн. Та бүхэн шийдвэрээ гарга гэсэн. УИХ-аар энэ асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй” гэсэн.
-Оюутолгойн ТУЗ-д орсон хүмүүсээс нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Бид энэ асуудлаар хэлэлцсэн. Нууцын зэрэглэлд байдаг юм билээ. Тиймээс би материалтай танилцуулах хүсэлт тавьсан. ТУЗ-өө солих эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Бид Оюутолгойн гэрээ монголын ард түмэнд ямар ашиг өгсөн талаар бодит дүгнэлтээ гаргана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ