Арилжааны тойм

img

Энэ  сарын 9-13-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр таван  удаагийн арилжааг явуулж, 80 ХК-ийн 913.1 мянган ширхэг хувьцааг 498.5 сая төгрөгөөр арилжсан байна.

ТОР-20 индекс 20080.0 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 789.40 нэгжээр буюу 3.8%-иар буурчээ.

Индексийн сагсад багтах Таван толгой /8.6%/, Хөх ган /5.6%/, Багануур /3.9%/, Шарын гол /3.6%/, АПУ /2.5%/, УИД /2.4%/, Могойн гол /2.4%/, МЦХ /2.0%/, Адуунчулуун /2.0%/, Баянгол ЗБ /1.7%/, Силикат /1.7%/, Ремикон /1.1%/, Женко тур бюро /1.1%/, Говь /1.0%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 69.6 тэрбум төгрөгөөр буюу 3.3%-иар буурч, 2 их наяд 26.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баянтоорой /101.0%/, Цагаан толгой /100.3%/, Өндөрхаан /98.9%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Автоимпекс /24.9%/, Бөхөг /15.0%/, Сав шим /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 33 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Силикат /279.4 мянган ширхэг/, Ремикон /279.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр АПУ /64.8 сая төгрөг/, Силикат /63.9 сая төгрөг/, Ремикон /48.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayasgalan:
Хэдийгээр хэдэн цөөн этгээд хэт хямдаар цуглуулах зорилгоор ханшийг нь тогтмол бага хэмжээнд бариад байгаа ч үүнд нь хямарч Баянгол зочид буудал ХК-ийн олон зуун жижиг хувьцаа эзэмшигчид минь хувьцаагаа яаран зарах хэрэггүй шүү. Учир нь Баянгол ЗБ-ын хувьцаа нь ТОР20 индекст багтдаг 20 том ХК-иудын хувьцаа дотроос хамгийн эрсдэлгүй нь юм. 1. Өөрийн хөрөнгө буюу арын баталгаа нь 18.8 тэрбум төг байтал, хувьцаа нь зарагдаж байгаа зах зээлийн үнэлгээ нь дөнгөж 15.0 тэрбум төг байгаа буюу энэ үзүүлэлтээр 1-рт ордог. 2.Цэвэр ашгийн түвшин 36.7% буюу энэ үзүүлэлтээр Тавантолгой ХК-ийн дараа 2-рт ордог. Та бүхэндээ эрх ашгаа хамгаалан хамтдаа зогсохыг уриалж байна.
2012-01-18
Xuvitsaa ariljixad uniin dun chuxal umu, ali esvel too shirxeg chuxal umuu???XARIU ugnu uu!!!
2012-01-15