Өмнөд Солонгосын Сөүл хотын шүүх эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлигын хэрэгт нэр холбогдсон экс Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн ял дээр дахин найман жилийн нэмсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Шүүхээс экс тэргүүнээ буруутай хэмээн үзэж, өнгөрөгч дөрөвдүгээр сард 24 жилийн ял оноосон юм. Пак Ын Хэ болон түүний дүү давж заалдахаас татгалзаж, тэрбээр ялаа биеэр эдэлж байна.
Ийнхүү шүүх Пак Ын Хэгийн ял дээр дахин найман жилийн нэмснээр тэрбээр 32 жилийг шоронд өнгөрүүлэхээр боллоо.
Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллагын төсвөөс 3.3 тэрбум вон хувьдаа завшсан, 2016 оны парламентын сонгуульд эрх баригч намыг төлөөлөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хууль бусаар сонгосон гэх хэрэгт буруутгаж, Пак Ын Хэд нэмж ял оноожээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |