
Өнгөрсөн долоо хоногт мөс цөмөрсний улмаас голоор гарч явсан машинтай хүмүүс усанд осолдсон явдал гарсан.
Цаг уурын хүрээлэнгийн мэдээлж буйгаар нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны бүх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-50 см ахиу байгаа.
Гэхдээ сүүлийн хэд хоногт зарим хэсэгт харз, халиа, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа учраас мөсний даац харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр гарам бус газраар мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ