АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо Өвөрмонгол залуу дэлбэрэлт үйлджээ
2018-07-27

БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо өчигдөр 11.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон билээ.

 

 

Уг үйл явдлын улмаас “Хүний амь нас эрсдээгүй” хэмээн албаныхан уламжлав. Тэгвэл ЭСЯ-ын ойролцоо дэлбэрэлт үйлдсэн этгээдийг цагдаагийнхан амжилттай баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Дэлбэрэлтийг Өвөрмонголоос ирсэн 26 настай Жианг гэх залуу үйлдсэн болохыг тогтоожээ.

 

Тэрбээр 2016 онд сэтгэцийн өвчтэй нь оншлогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд эмчийн хяналтад байсан гэнэ.

 

Дэлбэрэлтийн үеэр тэрбээр гараа хүнд гэмтээсэн байна.

 

Бээжингийн Тань Ань Миний талбайд өнгөрсөн 2013 онд Уйгарчууд дэлбэрэлт үйлдэж, таван хүнийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин