
Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр газар, хэлтсийн дарга нартай төрийн албан хаагчийн 2011 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2012 оны үр дүнгийн гэрээ байгуулжээ.
Арга хэмжээний үеэр ТЕГ-ын дарга Б.Баттөмөр “ ...Татварын албаны 2012 оны гол зорилт бол
1.Орчин үеийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн татварын эрх зүйн орчныг дэлхийн жишигт хүргэж, боловсронгуй болгох,
2. Татварын албаны үндсэн үйл ажиллагааны технологийг боловсронгуй болгож, татвар ногдуулалт, хураалтын үйл ажиллагааг сайжруулснаар татварын орлогын бүрдүүлэлтийг эрс нэмэгдүүлэх
3. Далд эдийн засгийг ил болгоход татварын албаны үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлж, татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах замаар татварын суурийг өргөжүүлэх
4. “Үндэсний татварын албыг хөгжүүлэн дэлхийн жишигт хүргэх зорилго нь мэдээллийн технологийн орчин үеийн ололт амжилтад суурилсан, цахим татварын алба болоход оршино” гэж үзэж, албаны мэдээллийн технологид дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх
5. Татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлж, татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг бий болгох
6. Татварын албаны чадавхийг бэхжүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, цахим технологи, мэдлэгт суурилсан татварын удирдлагыг бий болгон бэхжүүлэх
7. Татварын албаны хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийж, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий мэргэжлийн хүчирхэг нөөц бий болгох, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэх явдал юм...” хэмээн онцлон тэмдэглэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ