П.Орхоны жинд Э.Гантуяаг ДАШТ-д оролцуулна

img

 

 

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсний улмаас энэ жил ДАШТ-д зодоглох боломжгүй болсон. Түүний жинд хэнийг дэлхийн дэвжээнд сойх нь олны анхаарлыг татаж байгаа.

 

Энэ талаар МЧБХ-ныхноос тодруулахад “62 кг-д Э.Гантуяаг өрсөлдүүлэхээр болсон” гэлээ. “Mongolia-open”-ы алт, мөнгө, Польшийн нээлттэй тэмцээн, Азийн АШТ-ий нэг хүрэл, УАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хороооны тамирчин тэрбээр өнгөрсөн жил 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилддаг “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Ш.Түмэнцэцэг энэ жил Азийн наадмын дэд аварга болохдоо бэртсэн. Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Улмаар түүний оронд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг сойхоор болов. 


Манай тамирчид энэ сарын 16, 18-нд хоёр хуваагдан Унгарыг зорино.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яг үнэн удахгүй олимпоос хасагдана манай чөлөөтийнхөн угаасаа хөгшин залуугүй биеээ таасан балайнууд
2018-10-19
зочин:
хэн нь ч орсон ялгаагүй дээ, үр дүн нь угаасаа ойлгомжтой, үзэгч сонирхогчгүй болоод олимпийн төрлөөс хасагдах дээрээ тулаад байгаад ийм дэмий юманд оролцох гэж мөнгө зарж явах нь өөрөө утгагүй болчихоод байхад
2018-10-04
зочин:
яг үнэн удахгүй олимпоос хасагдана манай чөлөөтийнхөн угаасаа хөгшин залуугүй биеээ таасан балайнууд