Хабиб Нурмагомедов эрхээ хасуулж, аварга цолоо хураалгах уу

img

Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов, Ирландын тамирчин Конор Макгрегор нар өнгөрсөн амралтын өдөр тулалдсан билээ. 

 

 

АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан "UFC 229" тэмцээнд орос тулаанч Нурмагомедов, дэлхийн шилдэг тулаанчдын нэг Конорыг IV үед боох мэхээр буулган авч, аварга цолоо амжилттай хамгаалж чаджээ.

 

Тэмцээн дууссаны дараахан Нурмагомедов, Конорын багийн гишүүдтэй нударга зөрүүлж, олныг хамарсан зодоон үүсгэсэн нь  "UFC" холбооны дотоод дүрмийг НОЦТОЙ зөрчсөн гэнэ. 

 

"UFC" холбооны тэргүүн Дэйна Уайт дээрх асуудлаар өөрийн байр сууриа хүргэж, "Хэргийн мөрдөн шалгаж, эцэслэх хүртэл тэмцээний ялагчдад олгох 2 сая ам.долларыг Хабиб Нурмагомедов тулаанчид өгөхгүй" гэж мэдэгдлээ. 

 

Хабиб шагналын мөнгөө авч чадахгүйгээр гадна "UFC" холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын цолоо алдаж магадгүй хэмээн албаныхан уламжлав.

 

Мөн түүний талбайд гарах эрхийг тодорхойгүй хугацааг хориглож болзошгүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Бүдүүлэг оросууд хүн зодож болохгүй л дээ, Америкт орох эрхийг нь бүүр хасах хэрэгтэй ш дээ,
2018-10-09
Коннор галзуурч болдог Хабиб болдоггүй юм байхдаа. Хабибыг дэвжээн дээр байхад нь эсрэг талын нөхөр тор давж ирээд араас нь хэд хэд цохисон
2018-10-08
Орос болохоор хавчиж байгаа царай нь энэ. Бусад нь галзуурч л байдаг. Орос болохоор дүрэм зөрчсөн болдог шударга бай л даа.
2018-10-08
Boli doo.Tumnii nuden deer yalchaad bhad bitgii inge. Gereeniihee daguu l bai.Henees yunaas bolj ehelseniig ni l togtoo. Tegeed Conor-n bagiin baagiinuudad ch gesen hariutslaga tootsoj chadval bayar hurgey dee hugshuun.
2018-10-08