Зөрчилтэй бол үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсооно

img

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  гал түймрийн улсын хяналтын байцаагч нар  энэ  сарын 18-29-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай  хуулиуд, барилгын норм болон дүрмийн хэрэгжилт, Барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн техникийн ерөнхий шаардлага, гамшиг, гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах шалгалтыг хийх гэж байна. Шалгалтаар илэрсэн  зөрчил  дутагдлыг  газар дээр нь  арилгуулах, хугацаатай шаардлага,  мэдэглэл өгч,   ноцтой  зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд  Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох, галын аюулгүйн норм стандарт зөрчсөн, гал түймэр, гарах бодит аюул бүрдсэн байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ