Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно
2018-10-22

 

 

Залуусын хүсэн хүлээсэн Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12-р тэмцээн энэ сарын 27-нд болно. New Marquee клубт болох уг тэмцээний тасалбар хоёр янз байна. 20.000 төгрөгийн үнэтэй билет авсан хүн плитаж дээрээс буюу зогсож үзнэ. Vip суудлын үнэ 50.000 төгрөг бөгөөд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулж болох аж. New Marquee  клуб нь Замын цагдаагийн зүүн хойно, Буян компанийн хойно байдаг. Суудал цөөхөн тул яарах л хэрэгтэй юм байна. 

 

Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке дээрх тэмцээнийг үзэж сонирхохоос гадна өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг хайж олох зорилготой яваа аж. 

 

 

Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болох бөгөөд хэн хэнтэй тулалдахыг зургаар үзүүллээ.

Shuud.mn
Сонин хачин