ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-ЗТХ-ын сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсон. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барина. Засгийн газрыг чөлөөлөх, томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж өргөн мэдүүлнэ.
Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хуулийн заалт зөрчсөн. Засгийн газрын шийдвэр байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын байр суурийг илэрхийлдэг. Гэтэл энэ заалтуудыг зөрчсөн тул Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна хэмээлээ.
Н.Энх
Уншиж байна |