Хэрэглээний үнийн улсын индекс 10.2 хувиар өсчээ

img

Хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт нь хэрэглээний үнийн индекс юм.  Энгийнээр хэлбэл, инфляцийн төвшинг хэрэглээний үнийн индексээр тооцож гаргадаг юм. Тэгвэл Хэрэглээний үнийн улсын индекс арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 2.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсчээ.  Инфляцийн жилийн дундаж түвшин 9.2 хувь байгаа юм байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ