Трамптай ам муруйсан Пентагоны тэргүүн ОГЦОРЛОО
2018-12-21

Пентагоны тэргүүн Жэймс Мэттис албан тушаалаа огцорсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталж, твиттер хуудастаа "Түүний ирээдүйд сайн сайхныг хүсэе" гэж жиргэжээ.

 

Трамп хоёр өдрийн өмнө иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа Ойрхи Дорнодын Сири улсаас цэргийн албан хаагчдаа бүрэн бүрэлдэхүүнээр нь эргүүлэн татахаар болсон тухайгаа зарласан юм.

 

Уг шийдвэрээс 48 цагийн дараа Трамп, Батлан хамгаалахын сайдаа албаас нь чөлөөлөв. 

 

Мэттис Пентагоныг тэргүүлж эхэлсэн цагаас Цагаан ордны тэргүүнтэй байнга шахуу маргалдах болсон ба өнгөрөгч амралтын өдөр "Америк цэргүүдийг Сириэс гаргах асуудлаас болж Трамптай муудалцжээ. 

 

Трамп "Сирид Америк цэргүүдийн хийх ажил үлдээгүй. Тэд үүргээ нэр төртэй хаалаа. Тэдний гол зорилго алан хядах "Исламын улс" бүлэглэлийг бут ниргэх. Тус бүлэглэлийн сүүдэр ч Сирид байхгүй" хэмээжээ. 

 

Мэттис, Ерөнхийлөгчдөө "ОХУ, БНХАУ-тай тун найрсаг байх хэрэгтэй. Учир нь энэ гүрний уурыг хүргэх нь АНУ дэлхийд эзлэх нөлөөгөө алдах эрсдэлтэй. Сириэс цэргээ гаргах бус Сирийн курдуудад цэрэг болон зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх, Йемений иргэний дайныг зогсоохын тулд Вашингтон томоохон алхам хийх учиртай. Бид олон улсыг хагалах бус нэгтгэх учиртай. " гэж зөвлөсөн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
111111:
Харин тиймээ, гүлдийсэн, ямар ч царайны хувиралгүй амгалан нөхөр гээд байсан чинь төө зузаан ширтэй нүүртэй новш байжээ
2018-12-21
Равдан:
Ёс жудагтай назар оронд ингээд л огцордог юм. Манайд харин нэг ичдэггүй нөхөр огцор гээд шаардаад байхад ч огцордоггүй ээ.
2018-12-21
111111:
Харин тиймээ, гүлдийсэн, ямар ч царайны хувиралгүй амгалан нөхөр гээд байсан чинь төө зузаан ширтэй нүүртэй новш байжээ