Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ
2019-01-04

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

 

 

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан, бусад нутгаар цасгүй байна.

Shuud.mn
Сонин хачин