Хар тамхи хил давуулсан Канад залууд цаазын ял оноолоо

БНХАУ-ын Ардын шүүх н Канад улсын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэмээн буруутгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Шүүхээс түүнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэсэн байна. Өдгөө 36 настай Шелленбэрг өмнө нь Канадын томоохон газрын тосны компанид удирдах албан тушаал хашиж байсан ба 2015 оны есдүгээр Ляонинь мужийн цагдаагийнхан баривчилсан юм.
Тухайн үед тэрбээр 200 кг орчим метамфетамин хэмээх бодис нэвтрүүлэхийг завджээ. Хотын шүүхээс түүнийг буруутай хэмээж, 15 жилийн хорих ял, 150 мянган юанийн торгууль ноогдуулсан юм.
Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, Ляонинь мужийн ардын дээд шүүхэд давж заалджээ.
Уг шүүхээс түүнд оноосон ялыг хөнгөн хэмээн үзэж, дахин шүүх шийдвэр гаргасан байна. Ийнхүү өчигдөр болсон шүүхээр түүнд ялын дээд хэмжээ оноожээ. Тэрбээр давж заалдах эрхтэй гэв.
Хятадын шүүх хар тамхины хэрэгт буруутгагдсан 2014 онд Японы иргэн, 2013 онд Филиппиний иргэнд цаазын ял оноож, цаазаар авч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ