Нийслэл хотод байрлуулсан камерууд ид шидээ өнөөдрөөс үзүүлнэ

img

Өнөөдрөөс эхлэн нийслэл хотын 26 уулзварт байрлуулсан камер ид шидээ үзүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын дүрсийг фото хэлбэрээр хадгалах боломжтой болсон гэсэн үг. Тухай үед нь биш юм гэхэд, магадгүй 10 хоногийн дараа ч таньд хариуцлага тооцно гэсэн үг. Харин жолооч та дүрэм зөрчөөгүй гэж үзвэл видео камерт хадгалагдсан дүрс бичлэгийг дахин үзэх эрх нээлттэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл багасна, цаашлаад бусдын эд хөрөнгө, хүний амь нас хамгаалагдана гэж замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд үзэж байна. Видео камернууд өнөөдрөөс эхлэн дүрэм зөрчсөн жолооч нарын зургийг хадгална. Замын цагдаагийн газраас энэ арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхээр болсон. Жолооч нарт зөвхөн дүрмээрээ хөдөлгөөнд оролц эсвэл хариуцлага хүлээ гэсэн хатуу шаардлагыг ЗЦГ-аас тавьж байгаа юм. Ч.Санчирмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zow zow. bas ch gej ahits shuu ene chn.. manaihaan zamiih hodolgoondoo soeltoi oroltseooo kkk
2011-11-30