Ираны сэтгүүлчийг нэн даруй суллахыг шаарджээ
2019-01-18

Ираны “Press Tv” телевизийн сэтгүүлч Марзи Хашеми АНУ-д очоод сураггүй алга болсон билээ. Уг асуудлаас 48 цагийн дараа сэтгүүлчийг АНУ-ын тал баривчилсан болох нь тодорхой болсон юм.

 

 

Хоёр улсын дунд зөрчилдөөн үүсгээд буй дээрх асуудлаас болж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өчигдөр Вашингтоны удирдагчдад хандан хатуухан мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Сайд "Нэн даруй сэтгүүлчийг буцаахыг шаардаж байна. Та бүхний үйлдэл хямрал, зөрчилдөөнийг улам хурцатгаж байна. Сэтгүүлчийг ямар ч үндэслэлгүй баривчилсан" гэж мэдэгджээ.

 

Ираны “Press Tv” "АНУ хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийг боомиллоо" гэв.

 

Баригдаад буй сэтгүүлч эмэгтэй АНУ-ын иргэншилтэй  гэнэ. 

 

"АНУ-ын тал миний ээжийг шүүх ажиллагааны чухал гэрч гэж баривчилсан. Гэхдээ ямар хэргийн гэрч гэдэг нь нууц" гэж сэтгүүлчийн хүү хэвлэлийнхэнд ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин