Магистр,докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд

img

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв болон Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлажээ. Үүнд: Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд: Төв Европын Их Сургууль Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцаж болох бөгөөд хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болон www.ceu.hu хаягаар орж үзнэ үү.  Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 1 дүгээр сарын 25. Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Английн Уорвикийн их сургууль Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв болон Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой. Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа гэсэн чиглэлээр суралцах боломжтой ажээ. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материлыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://list.mlgngo.com/track/click?u=d20be76a86c0d71c75035fced631f874&id=9023862d&e=137c3dd4 хаягаар үзнэ үү.   Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 30-ны 16 цаг Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна. Тус төвөөс хэрэгжүүлж буй дээрхи тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ихэнх нь дараах үндсэн 3 шалгаруулалтаас бүтнэ: 1.    Өргөдлийг нягталж үзэх Бүх өргөдлийг Англи, Унгар дахь их, дээд сургуулиудад илгээдэг бөгөөд тэдгээр өргөдлийг холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн элсэлтийн комисс нягтлан үзэж шалгаруулдаг. 2.    Англи хэлний түвшин тогтоох бичгийн шалгалт Эхний шалгаруулалтанд өргөдөл нь тэнцсэн хүмүүс англи хэлний Institutional TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтуудын аль нэгийг үнэ төлбөргүй өгнө. Тухайн хөтөлбөрт шаардагдсан оноог авсан хүмүүс ярилцлаганд ордог. 3.    Ярилцлага Ярилцлагыг ихэвчлэн тухайн сургуулиас ирсэн мэргэжилтнүүд авдаг. Тус төвийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: sayamaa@earcmn.org, odonchimeg@earcmn.org Вэб: www.earcmn.org Иймд та бүхэн сонирхсон  мэдээллээ дээрх хаягаар холбогдон авч болно. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ