С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 28.5 тэрбум төгрөг төсөвлөсөн

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдав. Хуралдаанаар ХНХ-ын сайд С.Чинзориг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнгөрсөн жил байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөдөө орон нутагт Гэрээт малчид, Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ажилгүйдлийн түвшин 7 хувьтай гарсан, буурч байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2019 оны улсын төсөвт анх удаа 28.5 тэрбум төгрөгийг тусгасан. Малжуулах хөтөлбөрт насныг нэмж, 45 хүртэл насныхныг хамруулж байна хэмээлээ.
Мөн гадаадаас ажиллах хүч авахыг бууруулж байгаа юм байна. Гадаадаас авах ажиллах хүч өнгөрсөн онд 2017 оныхоос 23 хувиар буурчээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ