
Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр байгууллагaас Япон Улсын Осака, Кобе хотод зохион байгуулагдсан эзлэхүүн, уртын хэмжлийн сургалт, семинар эдгээр хэмжлийн техникийн хороодын хуралд тус газрын Хэмжил зүйн хэлтсийн эзлэхүүний эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Ө.Оюунгэрэл, Уртын эталон лабораторийн мэргэжилтэн Б.Ундрах нар оролцлоо.
Япон Улсын Осака хотод Уртын хэмжлийн төрлөөр Японы Үндэсний хэмжил зүйн хүрээлэн, Mitutoyo Co.,Ltd-тай хамтран солбилцлоор хэмжих суурь машин (CMM)-ы тухай сургалтыг зохион байгуулсан ба сургалтанд 14 орны 18 сонсогч хамрагдсан. Энэхүү сургалтын зорилго нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн СММ хэмээх тоног төхөөрөмж нь олон талын ач холбогдолтой бөгөөд түүнийг хэрхэн ашиглах, яаж хэмжилт хийх, түүний эцсийн үр дүн буюу эргэлзээг хэрхэн тооцох аргад суралцахад оршино.
Япон Улсын Кобе хотод Уртын техникийн хорооноос зохион байгуулсан ээлжит хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан хурлын протоколтой эргэж танилцан түүнээс гарсан шийдвэрийг эцсийн байдлаар засварлаж батлах, уртын харьцуулалт (төгсгөлт уртын хэмжүүр, өнцөг болон диаметр хэмжигч, шугаман хуваарь гэх мэт)-нд хэрхэн оролцсон болон түүний дүгнэлт, 2011 оны 9 дүгээр сард Тайландын үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIMT)-д зохион байгуулагдсан сургалт, семинарын үр дүн болон 2011 оны 12 дугаар сарын 1, 2, 3-нд зохион байгуулагдсан сургалт, семинарын үр дүн мөн өөрийн байгууллага, лабораторийн үйл ажиллагаагаа танилцуулсан 6 гишүүн (NIMT, NMIJ, NMIA, BSTI, MASM, NMC)-ий танилцуулга болон цаашид хийгдэх ажлууд, энэ удаагийн хурлын дүгнэлт, дараагийн хурлын талаар гэх мэт асуудлуудыг тус тус авч хэлэлцлээ.
Энэхүү Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APMP) байгууллагаас зохион байгуулагдсан уртын хэмжлийн сургалт, техникийн хорооны хуралд оролцсоноор сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж түүний техник аргачлал, ач холбогдол, бусад улсын урт, өнцгийн хэмжлийн өнөөгийн түвшин, хөгжил дэвшилийн талаар туршлага судалж мэдлэг, мэргэшлээ дээшлүүлсэн бөгөөд цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ