ТОП-20 индекс өсчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 36 ХК-ийн 78.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 239.6 мянган ширхэг хувьцааг 73.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 1.1 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 197 хэлцэл хийгдсэн байна. Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20248.11 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 168.07 нэгжээр буюу 0.84%-иар өссөн. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 27.9 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ