Энэтхэгийн дотооддоо үйлдвэрлэсэн анхны галт тэрэг эхний өдрөө эвдэрчээ
2019-02-18

Энэтхэг улс түүхэндээ анх удаагаа дотооддоо хурдны галт тэрэг бүтээсэн билээ. Тэгвэл Энэтхэг инженерүүдийн ур ухаанаа гаргаж үйлдвэрлэсэн 1,128 хүний суудалтай тус хурдны галт тэрэг үйлчилгээнд гарсан эхний өдрөө ЭВДЭРСЭН талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Хурдны галт тэрэг өнгөрөгч баасан гаригт 15.00 цагийн орчимд Варанаси хотоос нийслэл Шинэ Дели очих замдаа эвдэрчээ.

 

Галт тэрэг 160 км/цаг хүртлэх хурдлах боломжтой ба Варанаси хотоос 750 км-ийн цаана байрлах нийслэл хотноо хүрэхэд нийт найман цагийн зарцуулах аж. 

 

Галт тэрэг үйлчилгээнд гарахаас өмнөх өдөр зохион байгуулагдсан нээлтийн ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Нарендра Моди оролцсон ба тэрбээр "Энэ бол манай улсын хүч чадлын бэлгэ тэмдэг" хэмээн тодорхойлжээ. 

 

Хурдны галт тэрэгний сүүлчийн сүүлийн дөрвөн воган нь салсан аж. Энэ талаар Төмөр замын яам "Гат тэрэгний сүүл хэсэг гадны хүчний нөлөөгөөр салсан. Тиймээс галт тэрэг аюулгүй байдлын үүднээс яаралтай зогсолт хийлээ" гэж мэдэгдэв. 

 

Модигийн санаачилсан "Make in India" төслийн хүрээнд тус улсын инженерүүд дотооддоо галт тэрэг үйлдвэрлэсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
цэцэг:
нөгөө хэдэн гэгээнтэн гэх хүмүүс нь юугаа харж байсан бол оо тэдний гэгээнтэн ч гэждээ чааваас .
2019-02-18