Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Түүнийг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатарын талбайд угтан авлаа. Мөн тэрбээр Төрийн Ордны ёслолын хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үгээ үлдээж, гарын үсэг зурав.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрбээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.