Өнөөдөр дэлхийн "Театрын өдөр"
2019-03-27

 

Өнөөдөр буюу 2019 оны 3 сарын 27-нд дэлхийн театрын өдөр тохиодог. Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

 



Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

 

УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү өдрийг тохиолдуулан "Ромео Жульетта", "Кихот ноён" зэрэг жүжгийн үзэгч түмэндээ толилуулахаар зэхжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин