Өнөөдөр болох үйл явдлын товчоон

img

*Азийн хөгжлийн банк, ЭМЯ, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэй “Зориг” сангаас эмзэг бүлгийн хүн амын бичиг баримтын зөрчлийг арилгах туршилт загвар төслийг БЗД, СХД-т хэрэгжүүлэх нээлт 12.00 цагт болно. *12.00 цагт Хотын дарга Г.Мөнхбаяр, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. *Монголын Хөрөнгийн биржийн байранд 14.00 цагаас Лондон болон Монголын хөрөнгийн биржийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. *10.00 цагаас УИХ-ын дэд дарга Н.Энхболдын өрөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хуралдах юм байна. *Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. *“Мартагдашгүй намар” уран сайхны киноны нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр 15:00 цагаас UBS телевизийн байранд болно. *11.00 цагт Ахмад ажилтны холбооны 10 жилийн ойн бүтээлч аяны нээлт Офицеруудын ордонд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ